Элсэлтийн мэдээлэл

Элсэлтийн журам

Дор дурьдсан болзол, нөхцөлөөр элсэгчдийг ЕШ-ийн оноо харгалзахгүйгээр элсүүлэн суралцуулна. Үүнд: а. Хими, физик, биологи, математикийн хичээлээр 2020-2021 оны хичээлийн жилд улсын олимпиадад байр эзэлсэн элсэгчдийг элсэлтийн харгалзах мэргэжлээр; б. Урлаг спортын онцгой авъяастай элсэгч; в. Хүндэтгэн үзэх шалтгаанаар Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ. 2. Дараах онцлогийг харгалзан үзэж Элсэлтийн шалгалтанд тэнцсэн шалгуулагчийг хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлнэ. Ерөнхий боловсролыг А үнэлгээтэй төгсөгчид; Олон улсын болон улс, аймаг хот, орон нутгийн чанартай уралдаан тэмцээнд шагналт байр эзэлсэн элсэгч; Олимпиад, эрдэм шинжилгээний семинар, онол практикийн бага хуралд оролцож шагналт байр эзэлсэн элсэгч; Нэг өрхийн 2 оюутан зэрэг суралцвал гэрээнд тусгайлан зааж, хамт суралцах хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50% хөнгөлнө; Бие даан суралцах оюуны бүрэн чадамжтай, биеийн хөгжил суларсан, групп тогтоогдсон иргэнийг зохих шаардлага хангасан гэж тооцвол сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна; Өөрийн сургуулийн төгсөгчдийг дараагийн шатны сургалтанд сургалтын төлбөрийн 25 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.

  • Математик (440-с дээш) + Гадаад хэл (440-с дээш)
  • Математик (440-с дээш) + Нийгэм (440-с дээш)

#

Элсэлтийн хүсэлт