Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая, Санхүү Бизнесийн Дээд Сургууль нь анх Жонон коллеж нэртэйгээр 2001 онд үүсгэн байгуулагдаж, 2009 оноос дээд сургууль статустайгаар энтрепренёр судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж бакалавр, магистрын сургалт явуулж байна. Бид 300 хүүхдийн багтаамжтай нийт 5 давхар 1096м2 талбай бүхий өөрийн эзэмшлийн сургуулийг Баянгол дүүргийн 3-р хороонд байгуулж, нийт 13 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хорин нэгдүгээр зууны хөгжлийг энтрепренершип, нэн их мэдээлэл болон технологийн хөгжил тодорхойлж байна. Дэлхийн хэмжээний өрсөлдөөн нэмэгдэж, их сургуулиудын сургалт, судалгаа даяарших хандлага эрчимжин дэлхийн шилдэг их сургуулиуд, шинэ мэдлэг бий болгох, нийгмийн баялгийг бүтээх, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр хөгжиж байна. Санхүү Бизнесийн Дээд Сургууль нь сургалт, судалгааны тэргүүлэх чиглэлээ бизнес энтрепренёршипын чиглэлд мэргэшсэн нягтлан бодогч, Бизнесийн удирдлага зэрэг хөтөлбөрүүдээр олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн суралцагч төвтэй, чанартай боловсрол эзэмшүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Манай сургууль нь орчин үеийн тоног төхөөрөмжтэй, бүх ангиудад проектор болон сүүлийн үеийн компьютертэй, дэвшилтэд технологид суурилсан компьютерийн иж бүрэн танхимтай, номын санд 200 гаруй электрон ном сэтгүүл болон 10’000 гаруй ном, сурах бичигтэйгээр сургалтаа явуулдаг билээ. Мөн сурагчдад хичээл, бие даалтаа сургууль дээрээ хийх, өөрийг хөгжүүлж сорих, тасралтгүй суралцан хөгжих, өндөр амжилт гаргах суурийг буюу таатай нөхцлийг бүрдүүллээ. Аливаа амжилт нь зорилго, тэмүүлэл, идэвх зүтгэл, тууштай бүтээлч хөдөлмөрийн үр дүн юм. Та бүхэнд амжилтын дээдийг хүсэж, эрдэм номын буян мандан бадарч сайн, сайхан үйлс дэлгэрч байхыг ерөөё.

welcom-img
#


Сургуулийн захирал, IFB


chart_icon

1 Багш

chart_icon

100 Оюутан

chart_icon

2 Анги

chart_icon

21 Жилийн Турш.

Багш нар

#

Shinebayar Tumenjargal
Баклавар


Сургалт : Нягтлан бодох бүртгэл