Нягтлан бодох бүртгэл

Монгол Улсын болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн, хөрвөх чадвартай, өндөр ёс зүйтэй нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэнэ.

#

Нягтлан бодох бүртгэл

Хөтөлбөрөөр олгох мэдлэг: Нягтлан бодох бүртгэл, түүний бодлого зохицуулалт, мэдээлэл боловсруулах технологи ажиллагаа; Санхүүгийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх арга зүй; Зардлын бүртгэл, зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, хуваарилах хэлбэлзэлд шинжилгээ хийх; Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлага, оновчтой шийдэл, түүний үндэслэл, удирдлагын бүртгэлийн үндсэн асуудлууд; Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт, аудитын арга зүй; Бизнесийн нэгдсэн тайлан болон засгийн газар, төрийн бус байгууллагуудын бүртгэл, тайлагналын онол; Татвар, даатгал, нийгмийн даатгалын төлбөр тооцоо, тайлагналын тогтолцоо; Нягтлан бодох бүртгэлийн ажилтны мэргэжлийн ёс зүй.

сургалтын дэлгэрэнгүй
ТАТАХ

Бүртгүүлэх
  • Элсэлт эхлэх огноо:
  • 2023-06-10
  • Сургалтын хугацаа:
  • 4 жил улирал
  • Сургалтын хөтөлбөр:
  • Бакалавр / Өдөр
  • Төлбөр:
  • 2 жил 100% тэтгэлэгтэй ₮
  • Элсэлтийн тоо:
  • 50

Сургалт хуваалцах

Хичээл орох багш

#

Shinebayar Tumenjargal
Баклавар